САЙН БОЛОВСРОЛ САЙХАН ИРЭЭДҮЙ

The Better Education
The Bright Future

АЛСЫН ХАРАА (VISION)

Шилдэг туршлага, үнэт зүйлсэд тулгуурласан чанартай боловсрол олгож, нээлттэй сэтгэлгээтэй, сониуч, мэдлэгтэй, академик хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн, технологийн хувьд чадамжтай, ёс суртахуунтай, бүтээлч сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэн хүн бүрт илүү сайн ирээдүйг бүтээдэг тэргүүлэгч боловсролын байгууллага болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО (MISSION)

Бид сурагчдынхаа өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, дэмжлэгтэй, халамжтай орчныг бүрдүүлэн, тэднийг өндөр хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийд бэлтгэх иж бүрэн академик хөтөлбөрийг санал болгодог. Манай чадварлаг, сэтгэлээсээ ажилладаг хамт олон сурагчдыг зорилготой, хариуцлагатай, насан туршийн суралцагч болгон төлөвшүүлдэг.

СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ерөнхий боловсролын Улаанбаатар Эмпати сургууль нь анх 1994 онд Монгол улсын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлснээр эдүгээ 32 дахь жилтэйгээ золгосон байна.

Манай сургууль 6–12-р ангийн сурагчдад Кембрижийн Олон Улсын Хөтөлбөр болон Монгол Улсын үндэсний цөм хөтөлбөрийг хослон хэрэгжүүлдэг.

UBES нь 8456 м² талбай бүхий кампустай бөгөөд дотуур байр, спорт заал, хоолны газар, номын сан, театр, орчин үеийн шинжлэх ухааны лабораториуд, компьютерын лаборатори, урлаг болон хөгжмийн танхимуудтай.

Сургуулийн зориулалтын кампус нь орчин үеийн ухаалаг самбартай анги танхим, тав тухтай ширээ сандал, экологид ээлтэй амралтын бүсүүдээр бүрэн тоноглогдсон.

Эрдэмтэй, хүнлэг ирээдүйг хамтдаа бүтээе.

Удирдлагын баг

Манай сургуулийн багш нар бол зөвхөн мэдлэг заадаг хүмүүс биш — тэд бол урам зориг өгөгч, манлайлагч, сурагч бүрийн нээж амжаагүй чадварыг хөгжүүлэгч хамтрагчид юм. Тэдний чин сэтгэл, туршлага, хайр халамж бидний бахархал билээ.

Бид сурагч бүрийн ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө хамтдаа суралцаж, хөгжиж, бүтээдэг.

Г.Олдохзаяа

Захирал

Х.Жанболат

Орлогч захирал

Г.Шүрэнцэцэг

Сургалтын менежер

Ч.Саранцацрал

Сургалтын менежер

Д.Баярцэцэг

Нарийн бичиг

М.Бямбацогт

Нийгмийн ажилтан
Ирээдүйг бид сурагч бүрээр бүтээдэг.

Бид хичээл бүр, мөч бүхэнд хамтдаа өсөж торнидог. Бид сурч, манлайлан, томоор мөрөөддөг.

0
Сургуулийн үүсгэн байгуулагдсан он
0
Төгсөгчдийн тоо
0
Хамтран ажилладаг байгууллагууд
0
Салбар кампусууд
0
Багш, ажилтны тоо
0
Зохион байгуулсан төсөл, үйл ажиллагаа

Дугуйлангийн сурагчдын урлаг, авьяасны үзүүлбэр

2024–2025 оны хичээлийн жилийн 1–2-р ангийн сурагчид дугуйлангаар сурсан мэдлэг, ур чадвараа эцэг эхчүүддээ баяр хөөртэйгөөр танилцуулж, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа бидэнд сонирхууллаа.

Science Fair

Сурагчид өөрсдийн бүтээл, туршилт, сонирхолтой санаагаа итгэлтэйгээр танилцуулж, багш нар болон эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авлаа.
Энэхүү өдөрлөг нь сурагчдын шинжлэх ухаанд дурлах хүсэл тэмүүллийг улам бэхжүүлсэн баярт мөчүүдээр дүүрэн байв.