2026–2027 хичээлийн жил

Улаанбаатар Эмпати Сургууль Элсэлтийн Шалгалтын Журам

Сурагч элсүүлэх элсэлтийн шалгалтын бүртгэл, зохион байгуулалт, агуулгын бүрэн мэдээлэл
Бүртгэл

2026.03.09 – 04.02

Бичгийн шалгалт

2026.04.04, 10:00 цаг

Ярилцлага

2026.04.05, 10:00 цаг

Элсэлт

6, 7, 8-р ангид

1
2026.03.09 – 04.02

Цахим бүртгэл

Бүртгэл цахимаар явагдана. Сурагч одоо сурч байгаа анги, овог нэр, регистрийн дугаар, утас, и-мэйл хаягаа зөв бичиж, цээж зургаа оруулан бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэлийн хуудсаа хэвлэн шалгалтын өдөр авч ирнэ. Бүртгэл хураамжгүй.

2
2026.04.04 — 10:00 цаг

1-р үе шат: Бичгийн шалгалт

Улаанбаатар Эмпати сургуулийн хичээлийн байранд зохион байгуулагдана. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас болон суралцаж байгаа сургуулийн тодорхойлолт авч ирнэ.

3
2026.04.04 — 21:00 цаг

Дүн зарлах

Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдыг бүртгэлийн кодоор https://ulaanbaatar.empathy.edu.mn/ хаягт байршуулна.

4
2026.04.05 — 10:00 цаг

2-р үе шат: Ярилцлага

Бичгийн шалгалтад тэнцсэн сурагч эцэг эх, асран хамгаалагчийн хамт ярилцлагад орно. Эцэг эх, хүүхдийн хамт зайлшгүй оролцох ба хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд хүүхдийн асран хамгаалагч орж болно.

Ангиар элсэх бүтэц

Анги Бүлэг Нийт асуулт Хичээлүүд Оноо
6-р анги 2 бүлэг 50 асуулт Математик (30), Монгол хэл (20) Тус бүр 2 оноо — 100 оноо
7-р анги Цөөн тооны нэмэлт 60 асуулт Математик (30), Англи хэл (20), Монгол хэл (10) Мат, Монгол тус бүр 2 / Англи тус бүр 1 оноо
8-р анги 1 бүлэг 60 асуулт Математик, Англи хэл, Монгол хэл Мат, Монгол тус бүр 2 / Англи тус бүр 1 оноо

Шалгалтын агуулга

6-р анги

30 асуулт

Математик

  • Энгийн бутархай
  • Аравтын бутархай
  • Хэсгийн бодлого
  • Ажлын бодлого
  • Хөдөлгөөний бодлого
  • Процент
  • Хольц
  • Комбинаторик

20 асуулт

Монгол хэл

  • Эхийг уншиж ойлгох, задлан шинжлэх
  • Зөв бичгийн дүрмийн мэдлэг, ойлголтыг шалгах
  • Үгийн утгыг хам сэдвээс тайлбарлах
  • Хэлц үгийн утгыг илэрхийлэх
  • Онолын мэдлэг, ойлголт (Орон ба цагийн утга, Нэр үгийн дагавар, нөхцөл)

7-р анги

30 асуулт

Математик

  • Бүхэл тоон олонлог, зэрэг, язгуур
  • Аравтын ба энгийн бутархай, процент
  • Харьцаа, пропорц
  • Магадлал
  • Алгебрийн илэрхийлэл, тэгшитгэл
  • Дараалал, функц
  • Дүрс, өнцөг, биет
  • Талбай, эзлэхүүн

20 асуулт

Англи хэл

  • Reading: Personal Information, Work and Career, Food and Drinks, Travel and Tourism, Health and Well-being
  • Present Simple / Present Continuous
  • Present Perfect Tense
  • Past Simple / Past Continuous
  • Past Perfect Tense
  • Future Simple Tense
  • Comparative and Superlative

10 асуулт

Монгол хэл

  • Эхийг уншиж ойлгох, задлан шинжлэх
  • Зөв бичгийн дүрмийн мэдлэг, ойлголтыг шалгах
  • Үгсийн аймгийг таних
  • Өгүүлбэрийн цөм бүтцийг тодорхойлох
  • Үндэсний бичгийн даалгавар

8-р анги

30 асуулт

Математик

  • Бүхэл тоон олонлог зэрэг язгуур
  • Энийн ба аравтын бутархай, процент
  • Алгебрын илэрхийлэл, тэгшитгэл
  • Дараалал, функц
  • Харьцаа пропорц
  • Геометр
  • Магадлал
  • Өгөгдөлтэй ажиллах

20 асуулт

Англи хэл

  • Reading: Communication, Busy Life, Survival, Good and Evil, Mysterious Places
  • Present Simple / Continuous — Active & Passive Voice
  • Past Simple / Past Perfect — Active & Passive Voice
  • Future Simple — Active & Passive Voice
  • Reported Speech
  • Zero to Third Conditional Clauses
  • Relative Clauses

10 асуулт

Монгол хэл

  • Эхийг уншиж ойлгох
  • Зөв бичгийн дүрмийн мэдлэг, ойлголтыг шалгах
  • Үгийн бүтцийн задлал
  • Үгсийн аймаг
  • Өгүүлбэрийн бүтэц, гишүүд
  • Тоочин дүрсэлсэн эхийг задлан шинжлэх
  • Үндэсний бичгээр унших, бичих чадвар шалгах

Бүртгэлийн мэдээлэл

Бүртгүүлэхэд шаардлагатай

  • Одоо сурч байгаа анги, овог нэр
  • Регистрийн дугаар
  • Холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг
  • Цээж зураг (бүртгэлд оруулах)
  • Бүртгэлийн хуудсаа хэвлэн шалгалтын өдөр авч ирэх

Шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас болон суралцаж байгаа сургуулийн тодорхойлолт заавал авч ирнэ.

Ярилцлагын зохион байгуулалт

  • Бичгийн шалгалтад тэнцсэн сурагч ярилцлагад орно
  • Эцэг эх, хүүхдийн хамт зайлшгүй оролцоно
  • Хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд асран хамгаалагч орж болно
  • Сургуулийн нэр хүндэд халдах, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байх

Бусад мэдээлэл

  • Цахим бүртгэл, бичгийн шалгалт, ярилцлагын үеэр үүсэх асуудал, санал гомдлыг сургууль бие даан шийдвэрлэнэ

 

Ажлын өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд

Холбоо барих