Сурагчдын өөрөө удирдах клубүүд

Student council

Сурагчдын дуу хоолойг төлөөлж, тэдэнд тулгарч буй асуудлыг сургуульд хүргэх, хамт олны эв нэгдэл, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, сурагчдыг мэдлэг, туршлага, манлайллын чадварт сургах зорилготой.
Клубийн тэргүүн

12А ангийн сурагч Б.Амрита

Улаан загалмай

Сурагчдад хүмүүнлэгийн боловсрол олгож, бусдад туслах, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Клубийн тэргүүн

11В ангийн сурагч О.Мөнх-Халиун

Ukiyo Club

Гишүүдийн бүтээлч, задгай сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн хобби болон ур чадвараа ашиглан нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах замаар шинэ зүйл сурах, нийгмийн хүрээгээ тэлэхэд чиглэнэ.
Клубийн тэргүүн

12А ангийн сурагч О.Мишээл

Athena Club

Дунд ангийн сурагчдад гадаадын их, дээд сургуульд элсэх, өргөдөл илгээх талаар мэдээлэл хүргэх, Англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах замаар боловсролын хүрээг тэлэхэд зорилго тавина.
Клубийн тэргүүн

12С ангийн сурагч С. Эрчмаа

Invicta Club

Клубийн гишүүдийн дунд эерэг харилцаа, зөв хандлагыг төлөвшүүлэх, мэтгэлцэх, илтгэл тавих зэрэг бүтээлч болон харилцааны ур чадварыг хөгжүүлэх зорилготой.
Клубийн тэргүүн

12B ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ

Humble Club

Сурагчид болон багш, ажилчдын дунд эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, спортын ач холбогдол, идэвхтэй амьдралын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.
Клубийн тэргүүн

11С ангийн сурагч Б.Нямцэцэг

Busy Club

Сурагчдад бизнесийн талаарх үндсэн ойлголт олгож, бизнес санаа боловсруулах, удирдан зохион байгуулах арга барилд суралцуулахад чиглэнэ. Гишүүдийг багаар ажиллаж, шинэ санаа гаргах, жижиг төсөл хэрэгжүүлэх замаар суралцах, туршлага хуримтлуулахад дэмжлэг үзүүлнэ.
Клубийн тэргүүн

12С ангийн сурагч Ц.Хүслэн

Kaizen Club

Сурагчдын сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргах хурд, логик сэтгэлгээг хөгжүүлэх, аливаа асуудлыг богино хугацаанд зөв шийдвэрлэх ур чадвар төлөвшүүлэхэд зорилго тавина.
Клубийн тэргүүн

12А ангийн сурагч М.Алтанбаатар

Compass

Сурагчдад улс төр, нийгмийн оролцооны талаарх ойлголт мэдлэг олгох, мэтгэлцэх, логик сэтгэх, нотолгоонд тулгуурлан ярилцах ур чадварыг хөгжүүлэх, идэвхтэй иргэний байр суурь төлөвшүүлэхэд чиглэнэ.
Клубийн тэргүүн

12B ангийн сурагч Б.Бямбазандан

Pen and Lens

Сургуулийн үйл ажиллагаа, мэдээллийг үнэн зөв, ёс зүйтэйгээр олон нийтэд түгээх, гишүүдийн бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах болон харилцааны чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Клубийн тэргүүн

10D ангийн сурагч Д.Нинжин

Kindle Club

Гишүүдэд тайзны зөв алхаа, биеийн зөв байрлал, загварын соёл, гоо зүйн мэдрэмжийг эзэмшүүлэх, өөртөө итгэх итгэл, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд зорилго тавина.
Клубийн тэргүүн

10B ангийн сурагч Г.Мөнх-Ундрам

Unicef Club

Сурагчдын өөрийн хариуцлага, энэрэнгүй сэтгэл, сайн дурын оролцоог дэмжиж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхэд чиглэнэ
Клубийн тэргүүн

11C ангийн сурагч Нандин-Эрдэнэ

Багш нарын удирдан чиглүүлдэг дугуйлан