Мэдээ

Хүүхдийн Оролцоо Бидний Ирээдүй: “Дархан Эмпати” Сургуулийн Клубүүдийн Танилцуулга Боллоо

Дархан-Уул аймгийн “Эмпати” сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хүүхдийн өөрийн удирдлагын есөн клубын танилцуулга амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих, тэдний ирээдүйн манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сургуулийн зүгээс хүүхдийн хөгжил, хамгааллыг нэн тэргүүнд тавьж, сурагчдын сонирхол, авьяас чадварт нь тохирсон олон талт клубуудыг идэвхтэй ажиллуулдаг билээ. Шинээр сонгогдсон клубуудын ахлагч, гишүүд сургуулийнхаа нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж, үе тэнгийнхнээ манлайлах, зөв үлгэр дуурайл үзүүлэхээр зорьж байна.

2025-2026 оны хичээлийн жилд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулах клубууд:

КлубАхлагч / Үүрэг гүйцэтгэгч
Tutor Empathy Club12С Б.Батбуян
Student CouncilА.Ану-Үжин
Youth Club of NatureН.Наранчимэг
United Empathy Club12С Г.Ану
Red CrossМ.Цогзолмаа
Little HelpersБ.Анударь
IconЦ.Цэлмүүн
College CounselingН.Ууганзаяа
HeraХ.Энхжин

Тус сургууль нь “Сайн боловсрол – Сайхан ирээдүй” уриан дор сурагчдынхаа боловсрол, ирээдүйд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд клубүүдийн үйл ажиллагаа нь сургуулийн энэхүү эрхэм зорилгод бодитой хувь нэмэр оруулдаг юм.

Бид шинээр байгуулагдсан болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй бүх клубын ахлагч, гишүүдэд нь амжилт хүсэж, идэвхтэй, үр бүтээлтэй байхыг уриалж байна!