Мэдээ

“Уран Бийр” Дугуйлангийн Сурагчид Сэлэнгийн Дулаанханд “Намрын Этюд” Туурвив

Дархан-Уул аймгийн “Эмпати” сургуулийн “Уран Бийр” дугуйлангийн сурагчид багш Б.Чаасамбагийн удирдлаган дор Сэлэнгэ аймгийн Дулаанхан сумыг зорьж, бүтээлч аялал хийлээ. Тус дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд байгалийн үзэсгэлэнт энэ нутагт “Намрын Этюд” уран зургийн бүтээлүүдээ амжилттай туурвиад ирсэн байна.

Уран бийрийн багш Б.Чаасамба нь сурагчдынхаа ур чадвар, авьяасыг хөгжүүлэхэд онцгой анхаардаг бөгөөд энэ удаагийн аялал нь хүүхдүүдэд байгалийг ажиглах, өнгө, гэрлийг мэдрэх, сэтгэл хөдлөлөө зургаар илэрхийлэх бодит туршлага болжээ. Хүүхэд хамгааллын оролцооны хүрээнд сургууль, багш нар сурагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нөгөөтгөрөөс хөгжүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж байгаа нь сайшаалтай.

Сурагчид Сэлэнгийн Дулаанхан сумын намрын өнгө алагласан үзэсгэлэнт байдлыг бийрэндээ буулгаж, сэтгэлд хоногшсон олон бүтээлүүдийг туурвижээ. Энэхүү бүтээлч аялал нь “Уран Бийр” дугуйлангийн сурагчдын урлагийн мэдлэг, чадварыг дээшлүүлсэн чухал үйл явдал боллоо.

Бид авьяаслаг багш Б.Чаасамба болон ирээдүйн зураачид болсон сурагчдад нь уран бүтээлийн улам их амжилт, ололтыг хүсэн ерөөж байна.